Хуралдааны тэмдэглэл
1. Онцгой чухал хурал, зөвлөгөөн, ажил хэргийн уулзалтын үед тусгайлан
хуралдааны тэмдэглэл буюу протокол хөтөлнө.
2. Хуралдааны тэмдэглэл дараах бүрдэлтэй байна. Үүнд: - байгууллагын нэр -
баримт бичгийн нэр - хуралдсан он, сар, өдөр - дугаар - төвлөрч буй газрын нэр -
тэргүү - бичвэр - гарын үсэг, баталгаа - шийдвэрлэсэн баримт бичгийг хөтлөх
хэрэгт хадгалсан тухай тэмдэглэгээ - санамжинд байх мэдээллийг эрж хайх
тэмдэглэгээ
3. Хуралдааны тэмдэглэл нь “Хэлэлцсэн нь”, “Сонссон нь”, “Шийдвэрлэсэн нь”
гэсэн дарааллаар, хэлэлцсэн асуудал тус бүрээр бичигдэнэ. “Хэлэлцсэн нь” гэсэн
хэсэгт хуралдааныг хэн даргалсан, хэзээ, хаана болж өнгөрсөн, хэн хэн оролцсон,
ямар асуудал хэлэлцсэн талаар бичнэ. Хэрэв хуралд 15-аас дээш хүн оролцсон
бол тэдгээрийн нэрийг бичихгүй, зөвхөн оролцогчдын нийт тоог зааж, нэрсийн
жагсаалтыг гарган, хуралдааны тэмдэглэлд хавсаргана. Хэрэв хуралдааны
тэмдэглэлийг зөвхөн тодорхой хүрээнд үзэж, танилцах шаардлагатай бол ”Албан
ажлын хэрэгцээнд” гэсэн тэмдэглэгээг эхний хуудсан дээр хийнэ. “Сонссон нь:”
гэсэн хэсэгт хуралдааны эхлэл, явц, хэлэлцсэн илтгэл, сонсгол болон холбогдож
гарсан асуулт хариулт, санал шүүмжлэлийг хэлэлцсэн асуудлын дарааллаар, үг
хэлсэн хүн тус бүрээр бичнэ. “Шийдвэрлэсэн нь:” гэсэн хэсэгт хуралдаанаас
гаргасан шийдвэр, дүгнэлт, удирдлагын чанартай заалтууд, хариуцах эзэн,
гүйцэтгэх хугацааг тодорхой бичнэ. Хуралдаан дээр гарсан ямар нэг онцгой санал,
дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлд тусгайлан хавсаргана. Хуралдаанаар ямар нэг
баримт бичгийг хэлэлцэж, баталсан бол энэ тухай хурлын тэмдэглэлд тусгаж, уг
баримт бичгийг түүнд хавсаргана.
4. Хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга,
нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хуралдааны
тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж,
зохих журмын дагуу албажуулсан байна.
5. Хуралдааны тэмдэглэлийг хөтлөхдөө техник хэрэгсэл ашиглаж болно. Хэрэв
хуралдааны тэмдэглэлийг диктофон дээр хөтөлсөн бол түүнийг цаасан дээр
буулгасны 18 дараа хуралдааны эх бичлэгтэй тулгаж, нягтална. Илтгэгч ярих
зүйлээ презентази маягаар бэлдсэн бол холбогдох слайдуудыг цаасан дээр
хэвлэн хуралдааны тэмдэглэлд хавсаргана. Хуралдааны дүрс бичлэгийг тусад нь
төрөлжүүлэн бүртгэж, зохих журмын дагуу хадгална. Хуралдааны үеэр санал
хураалт явуулсан бол санал хураалтын явц, үр дүнг протоколд тэмдэглэж, энэ
талаар хуралдаанаас гаргасан тогтоол, шийдвэрийг түүнд хавсаргана.
6. Шаардлагатай бол хуралдааны тэмдэглэл, түүний хуулбарыг холбогдох
газруудад жагсаалтаар хүргүүлнэ.
7. Хуралдааны шийдвэрээс холбогдох хэсгийг үүрэг өгөгдсөн газруудад
хуулбарлан өгөх шаардлага гарвал хуралдааны тэмдэглэлээс гэж бичээд тухайн
баримт бичгийн сар, өдөр, дугаарыг тавьж, тэмдэг дарж, хүргүүлнэ.