2015-04-07
гэрээ

Гэрээ

 

1. Гэрээнд зайлшгүй байх анхдагч бүрдэлүүд нь гэрээний нэр, огноо, үйлдсэн

 

газрын нэр зэрэг болно.Гэрээг зохиож үйлдсэн он, сар, өдрийг тодорхой

 

бичнэ. Гадаад худалдааны гэрээ хэлэлцээрт гэрээг хаана үйлдснийг заана.

 

Гэрээнд дугаарлах, бүртгэх журмыг байгууллага тогтооно.

 

2. Гэрээ нь ерөнхий зүйл буюу оршил хэсэгтэй байна. Оршил хэсэгт гэрээний

 

зүйл гэрээнд оролцогч талуудын албан ёсны нэр талуудыг гэрээнд

 

тодорхойлсон нэр (худалдан авагч, гүйцэтгэгч, захиалагч гэх мэт) хоёр

 

талын байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулж буй хүний нэр, албан

 

тушаалыг заах бөгөөд чухамдаа эдгээр субъектууд уг гэрээг байгуулсаныг

 

онцлон дурдана.

 

3. Гэрээний бичвэр нь үндсэн ба тусгай нөхцөлүүдийг тусгасан бүлэг, дэд

 

бүлэг, зүйл, заалтаас бүрдэнэ. Гэрээнд бараа ажил үйлчилгээний үнэ, тоо

 

хэмжээ, төлбөр хийх нөхцөл, гэрээний гүйцэтгэлийн хугацааг нарийвчлан

 

заасан байна. Түүнчлэн гэрээнд хоёр талаас хүлээх үүрэг хариуцлага мөн

 

аль нэг тал хариуцлага хүлээхгүй байх нөхцөл буюу давагдашгүй хүчин

 

зүйлийн талаар тусгана.

 

Мөн “маргаан шийдвэрлэх журам, бусад нөхцөлүүд, нэмэлт нөхцөлүүд гэх мэт”

 

заалтууд байж болох бөгөөд хуулийн этгээдийн хаяг, банкандах харилцах

 

дансны дугаарыг гэрээний төгсгөлд тодорхой бичнэ. Гэрээний төсөлд

 

шаардлагатай бол холбогдох зохион байгуулалтын нэгж холбогдох

 

тушаалтнаас санал авна.

 

Гэрээ байгуулагч талууд гарын үсэг зурж байгууллагыг удирдах албан

 

тушаалтан хянаж баталснаар уг гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээг хоёр

 

талууд заавал бичгээр байгуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл наториатаар

 

батлагдана. Гэрээний хуудас бүрийг баталгаажуулж гарын үсэг зурж болно.

Бичсэн: amraa | цаг: 07:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax