Акт
1. Тусгайлан томилогдсон ажлын хэсэг, комисс дүгнэлт, шийдвэрээ акт хэлбэрээр
үйлдэж гаргана. Акт нь барилга объектыг ашиглалтад хүлээн авсан, эд аж ахуйн
тооллого явуулсан, аваар ослын шалтгаан нөхцлийг тогтоосон, ажил хүлээлцсэн
тухай акт гэх мэт олон төрөл байна.
2. Акт нь байгууллага, түүний зохион байгуулалтын нэгжийн нэр, гарчиг буюу
тэргүү, бичвэрийн хэсэг, он, сар, өдөр, дугаар, гарын үсэг гэсэн бүрдлүүдтэй
байна.
3. Актанд хэзээ, ямар шийдвэрээр, ямар бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдсан
болон түүний үүрэг, зорилтын талаар дурьдана. Түүнчлэн комиссоос явуулсан
үзлэг шалгалт, хэрэгжүүлсэн арга хэмжээ, дүгнэлт, шийдвэрийн талаар тодорхой
тусгана. Зарим актыг байгууллагын удирдлага буюу холбогдох албан тушаалтан
баталж, тамга тэмдгээр баталгаажуулна. Энэ тохиолдолд “Батлав” гэсэн бүрдлийг
эхний хуудасны баруун дээд хэсэгт байрлуулна. Хяналт шалгалтын акт зэрэг
баримт бичгийг холбогдох хүмүүст төслөөр урьдчилан танилцуулах бөгөөд хэрэв
зөвшөөрч байгаа бол энэ тухай гарын үсэг зурж, баталгаажуулна. Мөн актыг
хичнээн хувь үйлдсэн, аль газарт хүргүүлсэн тухай заавал бичнэ.
Комиссын дарга, гишүүд гарын үсэг зурснаар акт нь албан ѐсны хүчинтэй
болно.